НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Альфа Моторс ХХК-ийн хамт олон 15 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ
 
09 сарын 17, 2011
 

Авто үйлчилгээний салбарт “4х4 Автосервис” нэрээрээ танил болсон
Альфа Моторс ХХК-ийн хамт олон 15 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

Нийт автомашин эзэмшигчид, төмөр хүлгийн сонирхогчидтой цуг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Альфа Моторс компаний 15 ойн арга хэмжээнүүдийн нэг болох Автомастеруудын холбоотой хамтран зохион явуулсан “АЛЬФА МОТОРС 15” мастеркросс уралдаан 2011 оны 9-р сарын 17-ны өдөр Хан Уул дүүргийн Морин даваанд эхэллээ. Альфа Моторс ХХК, 4х4 Автосервисийн хамт олон ойн өдөрлөгийн үеэр авто уралдаанаас гадна өдөрлөгт оролцогчдын дунд зохион явуулсан төмөр хүлгийн талаарх мэдлэг шалгах сонирхолтой уралдаан тэмцээн, урлагийн тоглолтууд зэрэг нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж автомашин эзэмшигчид, төмөр хүлгийн хорхойтнуудын хувьд хамгийн үзүүштэй, арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Авто мастеруудын холбооны гишүүд нийт 25 тамирчид оролцсоноос тамирчин спортын мастер Ш.Гомбодорж түрүүлж “Альфа Моторс 15” мастеркросс уралдааны аваргын цом мөнгөн шагнал хүртэж тамирчин Д.Батбаатар дэд байрны шагнал, тамирчин Д.Улам-өрнөх гутгаар байрны шагналыг тус тус хүртэж тамирчин н.Мөнх-оргил эр зоригийн шагналыг хүртлээ. 
“Альфа Моторс 15” мастеркросс уралдаанд АНУ-ын нэрд гарсан K&N Engineering компани болон Японы SPK Корпораци зэрэг Альфа Моторс компанийн гадаад дахь түншүүд урилгаар ирж оролцож хүндэтгэл үзүүлж байсан нь гадаад түншүүдийн үнэлгээ хэр зэрэг байгааг илтгэж байлаа. Тус компаниас 15 жилийн ойн арга хэмжээнүүдийн хүрээнд Автомашин оношлогооны мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжлийн аварга  шалгаруулах анхны тэмцээнийг 9-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулсан нь салбарын байгууллагуудын дундаас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн анхны томоохон дорвитой арга хэмжээ боллоо. Мөн Авто Тээврийн Газар, Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоотой хамтран “Чанартай сэлбэг аюулгүйн баталгаа” сэдэвт уулзалтыг 9-р сарын 14-ны өдөр зохион байгуулж компани байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан сэлбэг хэрэгсэлдээ 5-40 хүртэл хувийн хямдралыг 10-р сарын 20-ыг хүртэл зарлаж байгаа нь нийт авто эзэмшигч, төмөр хүлэгтэнгүүддээ барьж буй бас нэгэн томоохон бэлэг болж байна.

 

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл