НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Нэг удаа илүү төлж авсан нь олон удаа бага төлөхөөс хэмнэлттэй
 
07 сарын 22, 2005
 

Монгол хүн морь гэж ярьдаг байсан бол өдгөө төмөр хүлгийг илүүд үзэх болсныг хүн бүхэн мэднэ. Бүр эрэгтэй хүн эхнэрээ гоёхоосоо илүү машинаа арчлахдаа дуртай байдаг гэдэг бопжээ. Төмөр хүлэгтэнгүүдийн сайн танил "Альфа моторс" компанийн ерөнхий захирал Ч.Ганхуягтай уулзаж ярилцлаа. "4x4" автосервис гэхээр хүн бүхэн мэддэг дээ. Харин энэ удаад Ч.Ганхуяг бас нэг шинэ ажил сэдээд байгаа юм байна.

-Жолооч нар холбоо байгуулах гэж байгаа гэсэн яриа сонслоо. Ямар учиртай юм бэ?
-Зөвхөн жолооч гэлтгүй Монголын автомашины зах зээлд ажилладаг байгууллага болон автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, жолооч нарт мэдээлэл өгөх холбоо байгуулвал яасан юм бэ гэсэн санаа л даа. Дуудлагаар үйлчлэх, хөнгөлөлттэй, хямдралтай, баталгаатай, мэдээлэл, зөвлөгөө өгдөг холбоо бий болох цаг зайлшгүй тулгарсан. Энэ бүгд биелэлээ олж холбоо байгуулагдсан тохиолдолд автома¬шин эзэмшигчдэд хүрч үйлч¬лэх талын үйлчилгээ улам сайн болох байх гэж бодож байна. 

Хоорондоо санал бодлоо нэгтгэснээр зөвхөн нэг компани хүнд хүрч үйлчлэх биш, бүгд нийлж холбооны хүрээнд хүмүүст илүү их хүрч ажиллах талаар хамтарч болно.
-Таныг автомашины зах зээлд гаршсан хүн гэдэг. "4х4"-ийн Ганхуяг л гэдэг юм билээ. Ингэхэд жолооч нартаа зориулж зөвлөгөө өгөхгүй юу, тухайлбал шинэхэн жолооч нар сэлбэг авахдаа будилчих гээд бай¬даг. Хуурамч сэлбэгийг яаж таньж ялгах вэ?

-Жолооч нарын нийтлэг дутагдал хуурамч сэлбэгийг ялгаж мэддэггүй. Тийм учраас найдвартай газраас буух эзэнтэй буцах хаягтай газ¬раас үйлчлүүлж байсан нь тустай. Манайх худалдаалж буй сэлбэг авсан хэрэглэгчдэдээ баталгаа гаргаж зөвлө¬гөө өгдөг. Зөвхөн дууриамал хуучиндаа биш. Автомашины нэг сэлбэг эвдрэхэд бусад эд ангидаа маш их нөлөөлдөг. Хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр ч эвдрэлд хүрч болно. Ялангуяа хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой жолооны меха¬низм, тормоз зэрэг гол хэсгүүдэд зориулагдсан сэлбэ¬гийг баталгаатай газраас авах нь хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Нэг удаа эдийн засгийн хэмнэлт хийгээд хямдханыг нь аваад тавьчихаж болно. Харамч хүн хоёр төлнө гэдэг шиг тухайн үед солих ёстой сэлбэгийг шаардлагатай, хэмжээний чанартай сэлбэгээр солиогүйгээс болоод дараа дараачийнхаа сэлбэ¬гийг эвдэж илүү их алдагдалд орох жишээ өдөр тутам гарч байна. Нэг удаа илүү төлж авсан нь олон удаа бага төлөхөөс илүү эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

-Танайх Япон улсаас авто сэлбэг шууд импортолдог болсон гэсэн. Энэ нь манайд анх удаагаа оригналь, брэндийн сэл¬бэг шууд нийлүүлэх боломжийг олгох болсон. Энэ нь мэдээж автомашин эзэмшигч, сонирхогчдын талархлыг хүлээж буй нь лавтай. Саяхнаас эхэлсэн үйл ажиллагаа болохоор зарим хүмүүс энэ талын мэдээлэлгүй байж магад?
-Хүмүүс их сонирхож бай¬гаа. Манайд урьд өмнө нь орж ирж байсан сэлбэгүүд чинь Японых биш юм уу? Монголд анх удаа оригналь брэндийн сэлбэг Япон улсаас шууд нийлүүлж байгаа гэдгээ тодруулахгүй юу гэж асуудаг. Манайд анх удаагаа оруулж ирж байгаа гэдгийн онцлог нь зургаан нэр төрлийн брэндийн сэлбэгийг контейнерээр мон-голын зах зээлд бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах бололцоотойгоор оруулж ирэх болсон. Тиймээс манай байгууллага "анх удаа¬гаа" гэж рекламдаж байгаа. Урьд нь сэлбэг оруулж ирдэг пүүс компани нь Японоос биш өөр улс орны зах зээлээс татаж авдаг байсан. Голцуу БНХАУ, ОХУ, Гонконг, Араб, Сингапураас Японы оригналь сэлбэгийг авчирдаг. Гэхдээ урьд өмнө нь манайх ч гэлт¬гүй бусад томоохон компаниуд тухайн автомашинд таарах сэлбэг Монголын зах зээлд байхгүй нөхцөлд Япо¬ноос цөөн тоогоор зөвхөн захиалгаар авчирч байсан. Шуурхай шуудан ч юмуу, агаарын тээврээр сэлбэг ирдэг. Ингэхэд тээврийн зардал өндөртэй гарч тухайн нэгж сэлбэгийн өөрийн өртөг нь хэрэглэгчдэд өндөр тусдаг.
-Автомашин үйлдвэрлэгч өөрсдөө үйлдвэрлэн гаргаж байгаа сэлбэг, бусад брэндийн сэлбэг хоёрын ялгааг тайлбарлахгүй юу?
-Автомашины сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэгчийг ерөнхийд нь гурав хувааж болно. Автомашин үйлдвэрлэгчдээс дилерүүдэд нийлүүлдэг оригналь сэлбэг /genuine parts/, автомашин үйлдвэрлэгчдэд сэлбэг нийлүүлдэг тухайн үйлдвэр өөрсдийн брэндээрээ сэлбэгийн зах зээлд гаргаж байгаа сэл¬бэг /ОЕМ/, үүн дээр авто сэлбэгийн зах зээлд зориулан төрөл бүрийн чанартай сэлбэг үйлдвэрлэдэг бусад брэнд уйлдвэрүүд. Автомашин үйлдвэрлэгчдээс дилерүүдэд нийлүүлдэг оригналь сэлбэг дагнан худалдаалдаг газар манайд цөөхөн. Тоёото, Форд гэх мэт компанийн монгол дахь борлуулагчид байна. Мөн цөөхөн хэдэн компаниас зарим оригналь сэлбэгийг худалдан авах боломжтой. 'Автомашин үйлдвэрлэгчээс нийлүүлдэг оригналь сэлбэг нь тухайн фирмийн стандартын хайрцаг, сав, баглаа, боодолтой. Тухайн үйлдвэр¬лэгчийг таних нэр код эдийн дугаар зэргийг тодорхой заасан байдаг. Харин брэнд сэл¬бэг нь оригналь сэлбэгийн адил чанартай боловч тухайн сэлбэгийг үйлдвэрлэсэн үйлдвэрийн нэрээр явдаг. Тухайн үйлдвэр нэгэнт өөрсдөө үйлдвэрлэж байгаа болохоор сэлбэгийн зах зээлд нийлүүлэхдээ сэлбэгийнхээ нэрийг өөрсдийн брэнд нэ¬рээр гаргадаг. Брэнд, оригналь сэлбэг хоёр нь хайрцаг, сав, баглаа зэрэг гадна байдлаараа ялгагдахаас гадна үнийн хувьд ялгаатай. Брэнд нь хямдхан байдаг. Оригналь нь яагаад үнэтэй байдаг юм бэ гэдгийг тайлбарлая. Оригналь сэлбэг нь зөвхөн албан ёсны борлуулагч компаниудаараа дамжуулж нийлүүлэлт хийдэг ба дэлхийн зах зээлд ерөнхийдөө тогтсон үнэтэй. Тийм учраас өндөр үнэтэй байдаг. Гэтэл "Токика" брэнд гэхэд зөвхөн худалдааны зах зээлд зориулж гаргадаг. Брэнд сэл¬бэг нь үндсэн үйлдвэрээсээ гаргаж байгаа учраас ориг¬наль сэлбэгийн үнийн гуравны хоёр орчим үнэтэй байдаг.
-Үнийн хувьд ялгаатай учраас брэнд үйлдвэрийн сэлбэг нь оргиналаасаа чанар муутай байх юм биш биз гэсэн эргэлзээ төрж байж болох юм. Энэ хоёрын хооронд чанарын ямар нэгэн ялгаа бий юу?
-Брэнд, оргиналь сэлбэг хоёрын чанарын хувьд яг ижилхэн. Би дээр бусад брэнд гэж хэлсэн. Энэ бусад брэнд гэдэгт автомашин үйлдвэрлэгчдээ нийлүүлэлт хийдэггүй, сэлбэгийн худалдааны зах зээлд зориулан сэлбэг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг оруулж бай¬гаа юм. Үүн дотор манай өмнөд хөршид үйлдвэрлэсэн сэлбэг ч мөн орно. Үнийн хувьд хямд ч чанарын хувьд баталгаа багатай. Манайх оригналь брэндийн сэлбэгийг Японоос шууд импортолж байгаа.
-"Альфа моторс" компанийг 4х4 авто сервис гэхээр хүмүүс илүү сайн мэддэг. Танайх олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулсан авто сэлбэгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болсон цөөн компанийн нэг. Анх хэдий үеэс үйл ажиллагаагаа эхэлж байв?
-"Альфа моторс" компани нь Япон автомашины сэлбэ¬гийн худалдааны хувьд анхдагч. Анх 1995 онд Япон авто сэлбэгийн худалдаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тухайн үед Япон сэлбэгийг хамгийн анх төрөлжүүлж худалдаанд манайх гаргаж бай¬сан. "4x4 авто сэлбэг" гэсэн нэртэй дэлгүүр нээж байсан. Тэр үед Япон авто сэлбэгийн гол эрэлт хэрэгцээ нь болох жип автомашинтай хүмүүс их байсан. Олон улсын байгууллага, гадаад дотоодын төлөөлөгчийн газар, алдар нэртэй хүмүүс голчлон жип унадаг байсан үе. 4x4 гэсэн нэр нь дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй бүх төрлийн автомашины техникийн үзүүлэлтийг илтгэж байдаг. Бид жипний сэлбэг зардаг байсан болохоор энэ нэрийг өгсөн. Хамгийн анх Төмөр замын эмнэлгийн хажуу дахь түрээсийн байр зэрэг газруудаас үйл ажиллагаагаа эхэлж бай¬сан. Мөн автомашины салхины шилийг оруулж ирж бай¬сан. 1997 оноос Япон автома¬шины сэлбэгийн СD каталоги ашиглаж эхэлсэн. Автома¬шины өөрийнх нь сэлбэг маш олон эд ангиас бүрддэг. Нэг автомашин гэхэд хэдэн мянган нэр төрлийн сэлбэг, эд ангиас бүрддэг. Бүгд тус тусдаа нэртэй эдийн дугаартай. Тийм учраас захиалахад маш хэцүү байдаг. Харин сэлбэгийн СD каталоги ашигласнаар үйлчлүүлэгч нарт хүндрэл гарах нь бага болсон. Ингээд "Тоёото", "Мицубиши", "Ниссан" гурван төрлийн сэлбэгийн СD каталоги Монголд анх ашиглаж эхэлсэн. Энэ каталогийн давуу тал нь тухайн автомашины үйлдвэр¬лэсэн он, сар, марк, кузовын дугаар зэрэг өгөгдөхүүнийг компьютер руу оруулахад тухайн автомашинд таарах бүх төрлийн сэлбэгийн мэдээлэл гарч ирдэг.
-"Альфа моторс" компа¬ни нь мөн гаражийн мэргэжлийн тоног төхөөрөмж борлуулагчийн анхдагч компани. Оношлогоо, засвар үйлчилгээний төвийн үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?
-Хятадын Шэнжин хотод төвтэй Азийн гаражийн тоног төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч LAUNCH TECH компанитай харилцаа холбоотой хамтран ажилладаг. Энэ ком¬панийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон засвар үйлчилгээ оношлогооны төвийг 2003 онд байгуулсан. Манайх авто оношлогоо, засварын үйлчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компанийн албан ёсны борлуулагч болсон. Манай авто оношлогоо засварын төвд бүх төрлийн автомашины оношлогоо, засвар үйлчилгээг гадны болон өөрсдийн мэргэжилтнүүд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн бид Япон улсын авто сэлбэг үйлдвэрлэгч фирмүүдийн бүрэн эрхт төлөөлөгч SPK корпорацитай хамтран ажиллаж байна. Манайх Гер¬ман улсын хөрөнгө оруулалттай компани.
-Томоохон нэрийн дэлгүүрээс сэлбэг авах нь үнэтэй гэж хэрэглэгчид ойлгодог?
-Том газруудын үнэ илүү гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ том газруудын үнэ илүү биш юм. Жижиг газар хамгийн хямд, дууриамал сэлбэгийг хувиараа оруулж ирдэг. Харин томоохон газрууд өөрсдийн нэр хүндийг бодсон ч тэр чанарыг нэн түрүүнд зорилгоо болгодог.
 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл