НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Автомашины хамгийн найдвартай оношилгооны төхөөрөмж X-431
 
12 сарын 07, 2004
 

Шинэ системийн супер скайнер Х-431 нь энэ салбарт жинхэнэ шуугиан тарьсан билээ. Түүний хамгийн гол онцлог нь янз бүрийн маркийн олон төрлийн автомашинтай холбогдож оношилдог явдал. Энэ супер скайнерийг өдгөө дэлхийн 70 оронд өргөнөөр хэрэглэж байгаа юм.

Олон жил Монголд ирээгүй нэгэн гадаадын хүнээс манайд юу нь их өөрчлөгдсөн тухай асуухад огтхон ч эргэлзэлгүй "Машин маш их болсон байна" хэмээн хариулсан юм. Үнэхээр сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хотын замын хөдөлгөөн эрс нэмэгдэж машин нь багтахаа больсон. Үүнийг дагаад засварын газруудын тоо эрс нэмэгдсэн билээ. Харин автомашины эвдэрлийг зөв тоггоож найдвартай, чанартай үйлчилгээ явуулдаг газар цөөхөн байдаг гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Сүүлийн үеийн машинуудын асаалтын систем нь компьютерийн удирдлагатай болсон. Тиймээс хуучны тестэрээр оношлох боломжгүй юм. Автомашины компьютерийн мэдээллийг авдаг багажийг скайнер гэдэг бөгөөд энэ диллерийн, уни¬версаль гэсэн хоёр янз байдаг. Автомашин засварын газар нь ихэвчлэн нэг, хоёр маркийн машиныг сайн засдаг. Учир нь өнөөдөр засварын газруудад ашиглагдаж байгаа дилерийн скайнер нь нэг төрлийн маркийн автомашиныг оношлох л боломжтой. Олон маркийн автомашинтай ажиллах ту¬сам эвдэл гэмтлийн кодыг уншиж, арилгахаас хэтэрдэггүй хязгаарлагдмал болдог. Автомашины систем өдөр ирэх тусам нарийсч байгаа өнөө үед ийм скайнер ашиглана гэдэг маш их учир дутагдалтай. Тэгвэл энэ асуудлыг дэлхийд төдийгүй Монголд шийдлээ гэвэл та гайхах байх.
Таны автомашиныг хам¬гийн сүүлийн үеийн техникээр оношилж, засвар хийх боломж нээгдлээ. Энэ бол Х-431 универсаль скайнер юм. Түүнийг LAUNCH TECH CO.,LTD компани бүтээснээр энэ салбартаа маш том дэвшил гарсан. Тус компанийн төв нь Хятадын Шинжин хотод байрладаг бөгөөд анх 1992 онд байгуулагдсан юм. Автомашиныг хамгийн сүүлийн үеийн технологиор оношлох хэрэгсэл үйлдвэрлэж, шинэ загваруудын боловсруулалтаараа богино хугацаанд дэлхийд тэргүүлдэг болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Сүүлийн үеийн техник хэрэгслээс гадна өргүүр, дугуй угсрах болон тохируулах суурь, багаж хэрэгслийн хяналтын шугам, нарийн мэргэжлийн багаж хэрэгс¬лийн шугамыг дэлхийн маш олон оронд нийлүүлдэг. Энэ салбарт тэргүүлж чадсан, хэрэглэгчдийн зүгээс эрэлт хэрэгцээ ихтэй байсан тул LAUNCH Орос, Герман, Канад, Арабын Нэгдсэн Эмират, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Австрали, АНУ-д салбараа нээсэн юм. Зөвхөн Орост гэхэд тус; компанийн бүтээсэн хэдэн мянган оношилгооны багаж хэрэгсэлүүд машин засварын бизнест амжилттай ажиллахад үндэс суурь нь болж өгч байгаа юм. Түүнээс гадна техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэр¬гүүлдэг Японд энэ жил салбараа нээсэн явдал нь аль зэрэг амжилттай ажиллаж байгаагийн нэгэн илрэл болох юм. Анх байгуулагдсанаасаа хойшхи арав гаруй жилийн хугацаанд тус компани инженерүүдийнхээ хүч хөдөлмөрөөр автомашины засвар, техник үйлчилгээний орчин үеийн шаардлагыг хангаж чадахуйц шинэ үеийн багаж хэрэгсэлийг бүтээсэн билээ. Үүний үр дүнд авто оношилгоо ба засварын багаж хэрэгслийг бүтээх өндөр технологийн салбарт 80 гаруй патентийг эзэмших болсон. 2003 оноос хойш гаргасан оношилгооны нээлттэй программ хангамжийг интернэт дахь www.x431.com хэмээх сайтнаас байнга шинэчилж байх боломжтой. Шинэ системийн супер скайнер X-431 нь энэ салбарт жинхэнэ шуугиан тарьсан билээ. Түү¬ний хамгийн гол онцлог нь АНУ, Европ, Азийн автомашинуудын компьютерт холбогдож улмаар оношилох явдал юм. Энэ супер скай¬нерийг өдгөө дэлхийн 70 оронд өргөнөөр хэрэглэж байгаа юм. Энэ бүхэн танд хол, хэзээ ч хүрэшгүй мэт санагдаж магадгүй. Тэгвэл та эндүүрч байна. Х-431-ийг өнөөдөр Монголд хэрэглэж байна. LAUNCH компани ч манай улсад албан ёсны дистрибьютертэй билээ. 4x4 автосервис буюу "Альфа моторс" компани гэж та сонссон байх. Тус компани LAUNCH CO.,LTD-ийн хамгийн сүүлийн үеийн автомашин оношилгоо, үйлчилгээний техник төхөөрөмжийг Мон¬голд нэг жилийн турш ам¬жилттай ашиглаж байгааг танд дуулгахад тааламжтай байна.

 

» Бусад Мэдээ, мэдээлэл