|  | Мэдээ, мэдээлэл
| АВТОМАШИНЫ ТОС, ТОСОЛГООНЫ ТУХАЙ | Одоо авто зах болоод худалдаанд тосны төрөл зүйл олон болжээ. Харин ямар тос хэрэглэх нь зөв вэ? Юуг сонгох юэ? Хуурамч, дууриалгасан тос хийж машинаа эвдэхгүй байх арга юу байна? Эдгээр асуултууд өвөл болж ид тосоо сольдог энэ үед жолооч бүрийн санааг зовоож байгаа нь мэдээж. Орчин үеийн машинд тос сонгохдоо анхаарах хамгийн чухал зүйлүүд:
Зөвлөлгөө өгч байгаа найз нөхөд, худалдааныхны үгэнд орж тос сонгох нь буруу. Юуны өмнө өөрийнхөө автомашины ашиглалтын зааврыг сайн судлахаас эхлэх нь хамгийн зөв арга. Үйлдвэрлэгч өөрийн машины зохион бүтээлтийн онцлог, хөдөлгүүрийн халах хөрөх горим болон хамгийн гол нь заводын шалгалт сорилын туршлагыг харгалзан ямар тос хэрэглэхийг яг зааж өгсөн байдаг. Буруу тос хэрэглэсэн алдааны гай хэрэглэсэн тэр дороо илэрдэггүй онцлогтой. Хөдөлгүүрт хуримтлагдсан үлдэгдэл, хэт элэгдэл хорогдол, тахир гол сулрах, муфтууд жагсаалаас гарах зэрэг нь буруу сонгосон тос хэд хэдэн удаа хэрэглэсний дараа л мэдэгддэг. Гэтэл ихэнх хэрэглэгчид энэ нь буруу тос хэргэлэсний хор уршиг гэж ойлголгүй ерөөс муудаж байгаа юм байлгүй гэж боддог. | | | | |
| БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ. | 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Альфа Моторс” ХХК-ийн удирдлагаас төлөөлөн Дэд захирал Ц.Адъяа тэргүүтэй төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Ц.Гүрдагва, дэд тэргүүн Г.Баянсан, Баянзүрх дүүргийн Нийгмийн Хөгжлийн хэлтсийн Халамж, хөдөлмөр эрхлэлт, эрхийн мэргэжилтэн П.Гэрэлтуяа нартай уулзаж тус зөвлөлд албан тасалгааны иж бүрэн тавилга болон суурин компьютер, принтер зэргээр дэмжлэг үзүүллээ. | | | | |
| 4х4 автосервис шинэ салбараа нээлээ | Альфа Моторс” ХХК нь анх 1996 онд “4Х4 АВТОСЕРВИС” гэсэн үйлчилгээнийхээ нэрээр танигдан гарч ирснээсээ хойш хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, дэлхийн брэнд болсон оригиналь сэлбэг хэрэгслүүдээр хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэсээр 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. | | | | |
| Зайсан толгой-Тэнгэр хад чиглэлээр явган аялалыг зохион байгууллаа. | Нийслэлийн хэмжээнд бидний орчин тойрон болсон байгальд үзүүлж байгаа сөрөг үйлдлүүд маань хог хаягдал, тоосжилт, үйлдвэр ахуйн бохирын хаягдал, ой мод хулгайгаар огтлох, хотод хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой утаа тортог, агаарын бохирдол гээд тоочвол мундахгүй олон болно. Үүн дотроос тээврийн хэрэгслээс гардаг хаягдал бохирдлыг тоочвол төмрийн хаягдал, хуучин дугуй, ажилласан тос, сольсон сэлбэг, угаасан бохир ус, автомашины яндангаас гарч буй нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), нүүрсустөрөгч (CH) бүхий утаа гэх мэт бас л олон тоо гардаг билээ. | | | | |
| “TOKICO АМОРТИЗАТОРЫГ ХЭРХЭН ЗӨВ СУУРИЛУУЛАХ, ТҮҮНД ТОХИОЛДОХ ЭВДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” Сэдэвт семинар боллоо | Өнөөдөр Альфа Моторс ХХК-ийн “4х4 Автосервис” төвд автомашины нэг чухал эд анги болох Японы ТОКИКО брэндийн амортизаторын тухай, түүнийг хэрхэн зөв суурилуулах, технологийн дагуу зөв суурилуулснаар автомашиныг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, улмаар чанартай сэлбэгээр технологийн дагуу засвар үйлчилгээг үзүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар автозасварын мэргэжилтнүүд, салбарынханд зориулсан семинар боллоо.
| | | | |
| Гаражийн угсардаг шал Монголд анх удаа | Манай “Альфа Моторс” компани нь хувийн орон сууцны гараж болон байгууллагын гараж, засварын газруудад зориулан Америкийн нэгдсэн улсын Salt Lake мужид байдаг гаражийн шал үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч SNAP LOCK INDUSTRIES-ийн RACE DECK гаражийн шалыг албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр 2012 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн хэрэглэгчид та бүхэндээ шинээр анх удаа нийлүүлж эхэллээ. | | | | |
| Шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар шалгарлаа. | Байгуулагдаад 15 жил болсон Альфа Моторс компани авто спортыг дэмжиж 2011 оны 9 сарын 17-ны билэгт сайн өдөр Монголын Авто Мастеруудын холбоотой хамтран “Альфа Моторс 15” мастер кросс уралдааныг 15 жилийнхээ ойг тохиолдуулан морингын даваанд амжилттай зохион байгуулсан билээ. | | | | |
| Оны шилдэг Авто үйлчилгээний байгууллага боллоо | 15 жил тасралтгүй амжилттай, хурдацтай, дэвшилттэй үйл ажиллагаагаа явуулж буй Альфа Моторс компани 2011 оны 12 сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба УТҮГ, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо ТББ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын Авто Инженерүүдийн холбоо НҮТББ, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн ТББ, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ТББ-уудын хамтран зохион байгуулсан автотээврийн салбарын “АЛТАН ЖОЛОО” шинэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан амжилт бүтээлээрээ 2011 онд салбартаа тэргүүлж “ШИЛДЭГ АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарч “АЛТАН ЖОЛОО” оны цомын эзэн боллоо. | | | | |
| SEMA 2011 ҮЗЭСГЭЛЭН ШОУ | АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод SEMA (Specialty Equipment Market Association) байгууллагаас зохион байгуулдаг АНУ болон дэлхийн орон орны автомашины үйлдвэрлэл, борлуулалтын дараах зах зээл дэх хамгийн томоохон үзэсгэлэн, шоуны нэг болох SEMA SHOW 2011 –ийг Монголын Авто Тээврийн Газрын төлөөлөгчдийн хамт үзэж танилцахаар Альфа Моторс ХХК- ийг төлөөлөн миний бие жолооч орчуулагчийн хамт 2011 оны 11-р сарын 1-ны өдөр Лос Анжелес хотын LAX онгоцны буудлаас Монголоос ирэх төлөөлөгчдийг тосож авсан юм. | | | | |
|
|