|  | Мэдээ, мэдээлэл
| “Хийморьтой жолооч 2010” анхдугаар тэмцээн амжилттай боллоо | Альфа Моторс ХХК нь эр цэргийн баярыг тохиолдуулан нийт автомашин эзэмшигч жолооч нарын дунд “Эрчүүдийн баяраа хийморьтой, Альфа Моторстой хамт” сэдэвт уриан дор “Хийморьтой жолооч 2010” уралдаант тэмцээнийг Номин даатгал ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. | | | | |
| Асаалтын очлуур | Өндөр хүчдэлийн асаалтын очлуурыг зохиосон патентыг Р. Бош анх 1902 оны 01-р сарын 07 өдөр авчээ. Бош 1902 ондоо 300 орчим ширхэгийг үйлдвэрлэсэн бол 100 жилийн дараа уг хэмжээ жилд 350 сая болтлоо өсч анх гарснаасаа хойш 7,5 тэрбум ширхэг үйлдвэрлэгджээ. Энэ түүхэн үеийг хүртэлх агаар түлшний хольцыг авалцуулсан янз янзын аргыг хэрэглэдэг байв. Цилиндрт хоёр электродыг байрлуулан өндөр хүчдэл өгөх замаар дотоод шаталтын хөдөлгүүрийг /ДШХ/ очоор асаах аргыг анх Францын иргэн Жан Жозеф 1860 онд нээжээ. | | | | |
| АНУ-д салбар компани байгуулав | Тус компани тодорхой хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр 2010 оны 1-р сард АНУ-ын Калифорни мужид Альфа Моторс ХХК-ийн салбарыг бүртгүүлж АНУ дахь Альфа Моторс ЛЛС компанийг амжилттай үүсгэн байгууллаа. | | | | |
| SEMA SHOW 2009 | | Дэлхийн авто худалдааны салбарынхны анхаарлыг зүй ёсоор татдаг SEMA SHOW 2009 үзэсгэлэн 2009 оны 11 сарын 3-6 ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү сайхан арга хэмжээнд уламжлал болгон энэ жил үзсэн юм | | | | |
| Авто сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдааны “AUTO PARTNER” төв шинээр нээгдлээ | | Альфа Моторс ХХК нь өөрийн оффисын шинэ байрандаа автомашины сэлбэг, дугуй, аккумулятор, автохими, тос тосолгооны материал, багаж хэрэгсэл, засварын тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр автомашин эзэмшигчдэд болон засвар үйлчилгээ эрхлэгчдэд нэг цэгээс шуурхай, олон төрлийн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэх зорилгоор “AUTO PARTNER” буюу авто түншлэл хэмээх төвийг шинээр байгуулан ажиллуулж эхэллээ. | | | | |
| SEMA SHOW 2008 хэмээх автомашины тусгай тоноглол, төхөөрөмжийн үзэсгэлэн хүдалдаа | АНУ-ын Невада мужийн зугаа цэнгээн, казиногоороо хэдийнээс алдартай Лас Вегас хотод уламжлал болон зохион байгуулагддаг SEMA SHOW 2008 хэмээх дэлхийн хамгийн том автомашины тусгай тоноглол, төхөөрөмжийн хүдалдааны арга хэмжээг Аutomotive Aftermarket Products EXPO буюу Автомашины хоёрдогч зах зээлийн Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй цуг энэ жил үзэхээр урьдчилан төлөвлөж бүртгүүлсний дагуу Монголын Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо болон Альфа Моторс ХХК, Юнигаз ХХК-ийг төлөөлсөн цомхон бүрэлдхүүнтэй манай баг 2008 оны 11-р сарын 3-ны өдөр Лас Вегас хотод хүрэлцэн очсон юм. | | | | |
| АВТО ЭКСПО-2008 Үзэсгэлэн Яармаг | 2008 оны 5-р сарын 22-оос 25-ны өдрүүдэд Мишээл Экспо Төвд ЗТАЖЯ-ны Тээвэр Үйлчилгээний Төв, Замын Цагдаагийн Газар, ХААН Банк, МАСАХолбоо, Монголын Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо, Мишээл Экспо Төв хамтран зохион байгуулж буй Автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллага хувь хүмүүс, лизингийн үйлчилгээ үзүүлэгч банк санхүүгийн байгууллагууд зэрэг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй автын салбарынхны хамгийн том үзэсгэлэн яармаг болох АВТО ЭКСПО-2008 Үзэсгэлэн Яармаг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. | | | | |
| “Great Race 2008” холын зайн автомашины уралдаан | МАСАХ-ноос Дэлхийг автомашинаар тойрон уралдсаны 100 жилийн ойд зориулан Герман, Польш улсын хамтарсан "Syberia travel" байгууллагаас зохион байгуулж байгаа "Great race 2008" холын зайн уралдаанд өөрийн орны баг тамирчдаа оролцуулах гэж байна. Манай баг тамирчид Берлин-Байгаль нуурын чиглэлд 10 000 км зам туулсан "Транссибирь-2006" уралдааны 3-р байрыг эзлән энэхүү алдарт уралдаанд оролцох эрхийг авсан | | | | |
| БНХАУ-ын Шэньжин хотод форумд оролцлоо | Альфа Моторс ХХК-ний төлөөлөгчид болон Авто Тээвэр Үйлчилгээний Төвийн Автосервис хариуцсан мэргэжилтэн С. Хаядхаан нар БНХАУ-ын Шэньжин хотод 2007 оны 07-р сарын 02-ноос 05-ны хооронд болсон Авто оношлогоо болон Гаражийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг болох LAUNCH TECH компаниас уламжлал болгон зохион байгуулдаг 12 дахь удаагийн олон улсын LAUNCH форумд оролцоод ирлээ. | | | | |
|
|